Хэрэглэгч төвтэй Хамт олон
“Амтат цамхаг” ХХК 2012 онд байгуулагдан хүнсний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.
2013 оноос гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа өрөгжүүлсэн ба Хятад, Солонгос гэх мэт азийн орнууд 2015 оноос Европын холбооны улсуудтай хамтран ажиллах болсон. Бид гадаад худалдаагаа өргөжүүлсээр одоогоор Аргентин, Хятад, Солонгос, Польш, Унгар, Франц, Итали, Испани, Турк, Тайланд, Америк, Вьетнам зэрэг дэлхийн 16гаруй орнуудийн 25орчим компаний 1800гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчидэд хүргэж байна.
Манай компани нийт хэрэглэгчиддээ дэлхийн улс орнуудын хоолны амт, соёлыг түгээх хоолны бүх төрлийн орц, амтлагч бүтээгдэхүүний өргөн сонголтыг санал болгодог эрүүл ахуйн шаардлага хангасан, өндөр чанартай томоохон брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ түргэн шуурхай, өрсөлдөхүйц үнээр хүргэхийг зорьдог.
Хүнсний нарийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Чанарыг түгээнэ.
Бид нийтийн хоолны салбарын эрэлт хэрэгцээг түлхүү хангахыг зорьдог ба иймээс ч голлох хэрэглэгчид нь томоохон сүлжээ хоолны газар, ресторан, жуулчны бааз, үйлдвэр, жижиг дунд супермаркет, дэлгүүр, зочид буудлууд байдаг. Улаанбаатар хотын дийлэнхи сүлжээ ресторануудтай хамтран ажилладаг бөгөөд нийт ресторан, зоогийн газруудын 70орчим хувьтай, 2500гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж байна.
Бид Монгол орон даяар эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчидэд шууд хүргэж чадахуйц Манлайлагч компани болохыг зорин ажиллаж байна.
Чанараар Танигдсан Амт
Амтатмолл.мн вэб сайт нь “Амтат цамхаг” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах вэб сайт ба бид үйл ажиллагааны хүрээгээ тэлж энгийн хэрэглэгчиддээ илүү ойр, хүртээмжтэй ажиллахыг зорьж байна.
Бид хүнсний бөөний төв, гадаад худалдааны чиглэлээр Ази, Европын 16гаруй орноос 1800гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг ба дэлхийн томоохон компаний брэндийг Монголдоо албан ёсоор оруулж ирж байна.
Одоогийн байдлаар дотооддоо 2500 гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажилладаг ба нийтийн хоолны чиглэлийн хэрэгцээ шаардлагыг түлхүү хангаж ирсэн.
Тиймээс бид зөвхөн аж ахуй нэгж бус энгийн хэрэглэгчиддээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, өргөн сонголттой хүнсний бараа бүтээгдэхүүнийг нэг дороос хялбар аргаар худалдан авах боломжийг хүргэхийг зорин ажиллаж байна.
Та манай вэб сайтад буй бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийж хүссэн газраа хүргүүлэн авах боломжтой боллоо.
Бид таны цаг завыг хэмнэсэн түргэн шуурхай үйлчилгээ мөн өргөн сонголт, хямд үнийг санал болгож байна.