1. Хэрэглэгч нь захиалсан барааны тоо ширхэг, хэмжээ зөрүүтэй, сав баглаа боодол гэмтэлтэй, хугацаа чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар бараа бүтээгдэхүүнээ буцаан солих эрхтэй.
2. Бүтээгдэхүүнийг буцаах болон солих тохиолдолд хүргэлтээ авсан өдрөөс 24цагийн дотор хүсэлт гаргах эрхтэй.
3. Хүсэлт ирүүлэхдээ хэрэглэгчийн төвийн 75333777 утас, албан ёсны цахим хуудсанд мессеж илгээх эсвэл агуулахын байранд баримтын хамт авч ирж солиулах, буцаах боломжтой.
4. Хэрэглэгч бараагаа буцаах эсвэл солиулах хүсэлт гаргахдаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглээгүй, сав баглаа боодлыг задлаагүй, гэмтээхгүй хүлээн авсан хэлбэрээр буцаах боломжтой.
5. Хөдөө орон нутаг руу хүргэлтээр авсан бараа бүтээгдэхүүнийг буцаах солих боломжгүй болно.
6. Хэрэглэгч хэсэгчилсэн болон бүрэн цуцлах барааг өөрчилснөөс үүдэн гарах мөнгөн буцаалтыг өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг үнэн зөв өгсөн байх шаардлагатай.
7. Бүтээгдэхүүн буцаах, солиулахтай холбоотой үүссэн төлбөр 72цагийн дотор дансанд шилжнэ.
8. Буцаалт болон бараа бүтээгдэхүүн солихоор хүсэлт өгсөн тохиолдолд хүргэлтийн төлбөр олгогдохгүй болно.
9. Буцаах болон солих нөхцөл үйлчлэхгүй бараа бүтээгдэхүүний жагсаалт.
Үүнд :
-Сүү, сүүн бүтээгдэхүүн, сүүн крем,
-Бүх төрлийн бяслаг (сыр)
-Жимс жимсгэнэ
-Хүнсний ногоо
-Бусад темпратурын горим шаардсан бүтээгдэхүүн (хөлдүү, хөргүүрийн горимтой)