️Солонгос цуунд дарсан сонгино, сармис хийх хялбар арга
Солонгос хоолны газар орохоор хачир болгож цуунд дарсан сармис, сонгино өгдөг.
Сонгино, сармисны олон талын ач тусыг та бүхэн мэдэж байгаа. Сонгино, сармис нь ходоодонд сайн, хоол шингээх, биеэс хор гадагшлуулах, өтгөн хатахаас сэргийлэх, холестрин бууруулах гээд олон талын ач тустай бүтээгдэхүүн юм. Сармис нь дэлхийн супер 5 хүнсэнд багтдаг.
Ялангуяа манай Монголчууд шиг махан төрлийн хүнд өөх тос ихтэй хоол, хүнс хэргэлдэг хүмүүст их тохиромжтой.
Үүнийг гэртээ хийхэд маш амархан ба удаан хугацааны турш хадаглаж идэж болдгоороо онцлогтой.
Чанасан мах, төрөл бүрийн хоолны хажууд хачир болгох, бууз-хуушууртай хамт идхэд тохиромжтой гоё амттай болдог.
Сонгино сармисаа цуунд дарах. /Дарах хэмжээ өөрийн дураар/
Бэлтгэх зүйл: сонгино, сармис, хар цуу буюу жин ганжан (soy sauce), ус, алимны уксус, элсэн чихэр
***TIP: Хэрвээ та их хэмжээгээр дарах юм уу удаан хугацааны турш хадгалж хэрэглэхийг хүсвэл 2-3хоног харанхуй сэрүүн газар байлгасны дараа зөвхөн цууг нь саванд юүлж аваад нэг удаа буцалгаад дахиад сармис сонгино дээрээ хийнэ. Ингэж дарвал сармис сонгино хөргөгчинд удаан байлгасан ч гэсэн амтлаг чанараа алдахгүй мөн идхэд зөөлрөөгүй гоё амттай хэвээрээ байх болно.
***TIP: Хэрвээ та халуун ногоотой хийхийг хүсвэл дарах цуутай шингэнээ бэлтгэн буцалгахдаа бага зэрэг чинжүү хийж болно. Мөн сармисны гол, чинжүү/ногоон, шар, улаан/ гээд өөрийн дуртай хүссэн ногоогоо ингэж дарж бэлтгэж болно. Тэгвэл цуутай сармис сонгино маань бүр илүү амттай болохоос гадна хархад ч гэсэн өнгө нь алаглаад гоё болдог.
Амжилт!!!
www.amtatmall.mn
75 333 777
Comments