Алимны уксусыг зөвхөн хоол салатанд хийхээс гадна өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох маш олон аргууд байдаг.
1. Зөгийн бал алимны уксустай уух
Та өдөрт алимны уксус 1х, зөгийн бал 1х хийсэн ус ууж заншвал биеийн ядаргаа болон дархлааг сайжруулах, ходоодны үйл ажиллагааг сайжруулах, өтгөн хатах зэргээс зэрэг олон талын ач тустай
2. Арьс цайруулах, жижиг нөсөө толбо арилгах
Нүүрээ угаасны дараа усанд алимны уксус бага зэрэг хийгээд нүүрээ зайлвал арьсыг гэрэлтсэн, цэвэрхэн харагдуулхад тусална.
3. Цагаан хувцасны өнгө сэргээнэ
Хувцасаа буцалгаж ариутгах юм уу цайруулах гэж байгаа бол давс, алимны уксус хийж буцалгавал улам цагаан өнгөтэй болж сэргэнэ.
4. Арьс зөөлрүүлж ядаргаа тайлна
Халуун ваннанд орхдоо хөөсрүүлэгчний оронд бага зэрэг далайн давс, алимны уксус хийгээд үзээрэй. Цусны эргэлтийг сайжруулж эрүүл зөөлөн арьстай болход тань тусална.
5. Мөн тараглахаас сэргийлнэ
Алимны уксус нь биеийн жинг тогтвортой байлгахад тустай ба биед хуримтлагсан муу хлострелын хэмжээг бууруулдаг байна.
6. Бүх төрлийн жимс хүнсний ногоогоо угаах
Жимсний хальсанд наалдсан бохирдолыг арилгах, хүнсний ногоог шинээр нь байлгая гэвэл алимны уксустай усанд хэсэг байлгаж байгаад угаагаад үзээрэй.
7. Хоолны хэрэгсэл, хүүхдийн хувцас, угж гээд бүхий л зүйлээ ариутгахад хэрэглэж болно.
WWW.AMTATMALL.MN
TEL: 75 333 777
Comments