ОРЦ
АМТЛАГЧ
ХИЙХ АРГА :
Шар буурцагны шөл Мисо/Тэнжанжигэ
АЛХАМ. 1
Ногоон хулуу, дүпүгээ ижил хэмжээтэй жижиглэж хэрчинэ.
АЛХАМ. 2
Нарийн мөөг, бүдүүн сонгино, улаан чинжүү жижиглэн хэрчиж бэлтгэнэ
АЛХАМ. 3
Эхлээд гахайн хэрчиж бэлтгэсэн махаа бага зэрэг тосонд хуурна,
Ус 300мл-ээ хийж мисо 2амны том халбагаар хийж буцалгана.
АЛХАМ. 4
Бага зэрэг буцалгаад улаан перец болон ногоон хулуу, дүпү, нарийн мөөгөө хийж
зөөлөн гал дээр 5минут буцалгана.
АЛХАМ. 5
Хамгийн сүүлд бүдүүн сонгино болон улаан чинжүүгээ хийнэ.
Хэрвээ халуун ногоотой иддэггүй бол улаан чинжүү, перец хийхгүй байсан ч болно.
АЛХАМ. 6
Шар буурцагны мисо буюу тэнжан нь Солонгос хүмүүсийн өдөр тутамдаа иддэг шөлний нэг ба далайн бүтээгдэхүүн, гахайн мах, бусад өөрт тохирсон ногоотойгоо өдөр тутамдаа
хэрэглэж заншаарай.
Comments