Загасны ус гэж юу вэ액젓이라 무엇인가요
Кимчи хийхэд хамгийн гол зайлшгүй ордог зүйлийн нэг бол эгчод(액젓) юм. Монголд загасны ус, кимчины ус гэж янз бүрээр хэлдэг байх.
Эгчод ерөнхийдөө хамгийн өргөн хэрэглэгддэг нь доорхи 2төрөл байдаг.
Ганари(까나리), Анчови(멸치) загасных гэж.
Далайн давсанд тусгай аргын дагуу загасыг бүхлээр нь дарж гаргаж авдаг. Давстай, загасны өвөрмөц үнэртэй, хүрэн бор өнгөтэй шингэн байгаа.
Зураг дээр байгаа улаан нь: ганари(sand lance) загасных, цэнхэр нь анчови-мёлчи(anchovies) загасных. 2лаа бүх төрлийн кимчи хийхэд хэргэлдэг.
Зарим нэг дарсан ногоо хачир, далайн гаралтай шөлтэй хоолонд бас хэргэлдэг.
Кимчинд яагаад загасны ус хийх ёстой вэ김치에 액젓 왜 넣어요
Кимчиг дарж болгох, исэх процесс явагдахад бидний биед хэрэгтэй ислэг, ашигтай бактери(lactic acid bacteria) маш их хэмжээгээр өсөж, агуулагдаж байдаг.
Энэ нь загасны уснаас гардаг. Харин наанги будаа, эсвэл гурил нь уг ашигтай бактерийг тэжээж, тоо хэмжээг нь ихэсгэх үүрэг гүйцэтгэдэг байх нь.
Тийм учраас кимчиг болгох, мөн бидний биед хэрэгтэй болгоход зайлшгүй ордог зүйл байх нээ.
Гэртээ нэг авчихсан байхад зөвхөн кимчинд хийнэ гэлтгүй, солонгос хачир(반찬) панчан хийх, далайн гаралтай хоол, бусад солонгос шөл, жигэ хийхэд хоолонд амт оруулах зорилгоор өргөн хэрэглэгддэг
Comments