Байршил
|
Үлдэгдэл 82 |
BRAGG —АЛИМНЫ ЦУУ
Алимны цуу нь \apple cider vinegar\ гайхамшигтай ангаагч ажээ. Энгийн цайны хоёр халбага алимны цуу дээр дөрвөн цайны халбага ус, хоёр халбага зөгийн бал нэмж хийн хутгаж хэрэглэх нь цусны эргэлт болон хоолны шингэлтэнд сайнаар нөлөөлнө. Мөн хоолойны өвчины үед үрэвслийг намдаадаг, бөөрний үйл ажиллагааг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагаанд, цусны даралтыг бууруулахад ихээхэн сайн гэнэ. Сүүлийн үед алимны цууг охид, бүсгүйчүүд биеийн жингээ барихад хэрэглэдэг болжээ.
Хоолой өвдөх, ханиад хүрэхэд:Алимны цуун дээр зөгийн балаа хийн хоолойгоо зайлах нь хоолойн өвчиныг намдаах, ханиадыг дарах мөн гэдэс ходоодны өнгөр тогтооход сайн үр нөлөөтөй.
Толгойны өвчинд:Хоёр халбага цайны халбага алимны цуу, хоёр халбага зөгийн бал хийн сайтар хутган шингэн зүйлтэй уухад хэдэн минутын дараа толгойны өвчин намддаг аж.
Цусны даралт ихсэхэд:Хоёр халбага цайны халбага алимны цуун дээр нэг аяга ус нэмэн өдөрт гурван удаа уухад даралт бууна.
Архаг ядаргаанд: Гурван халбага алимны цуундаа нэг аяга зөгийн балтайгаа сайтар хутган өдөр бүр унтахын өмнө бэлдмэлээ хоёр цайны халбагаар ууж унтвал ядаргаа арилна.
Түлэгдэлтэнд:Түлэгдсэн газраа түрхвэл улайлт багасах болон өвдөлт намжина.
Нүүрний батганд: Хэсэг алимны цуун дээр түүнээс 2-3 дахин ус нэмж өөрийн нүүрэн дээр гарсан батганаас шалтгаалан өдөр 2-3 удаа нүүрэндээ түрхэх буюу арчина.
Өөхлөл\Жин барих: Өглөө бүр хоёр аяга усан дээр хоёр халбага алимны цуугаа нэмж хоосон ходоодон дээрээ уухад гэдэсний үйл ажиллагааг дэмжин турахад нөлөөлдөг гэнэ.
Алимны цуу нь дараах ач тустай байдаг.
- Алимны цуу илүүдэл жингээс салгах ач тустай. Дэлхийн маш олон алдартай одууд, жүжигчид, моделиуд биеийн жингээ хүссэн хэмжээндээ барьж байхын тулд алимны цууг өдөрт тутам хэргэлдэг гэдгээ хэлсэн байдаг. Та дотор өөхлөлт ихтэй илүүдэл жинтэй бол алимны цууг өдөр тутамдаа хэрэглээд үзээрэй. Алимны цуу нь бие дэхь холестрины түвшинг бууруулж хэвлийн өөхлөлт, дотор өөхийг хайлуулах үйлчилгээтэй. 500мл алимны цуун дээр 2ц/халбага алимны цуу хийж энэ усаа өдрийн турш бага багаар ууна. Эсвэл өглөө бүр 1аяга усанд алимны цуу 1ц/халбага хийж дээрээс нь бага зэрэг зөгийн бал нэмээд уух. Та өөх тостой, шарсан хуурсан хоол идсэн бол, хоол шингэхгүй байгаа бол араас нь алимны цуутай ус ууж хэвшээрэй. Энэ нь таныг жин нэмэхээс сэргийлэх болно.
- Алимны цуу нь биеэс хор гадагшлуулах үйчилгээтэй Алимны цуу нь биеийн хүчилшүлтийн хэмжээг тэнцвэржүүлж биеийн жинг хэвийн хэмжээнд барьхад тусалнаМөн биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Маш олон судалгаагаар алимны цуу нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, элэг хорт бодисыг цэвэрлэж биеэс гадагшлуулхад тустай болох нь нотлогдсон байна.
- Алимны цуугаар тонер хийх : Жижиг саванд 50мл ус хийнэ. Дээрээс нь нэмээд 25мл алимны цуу хийж сайтар сэгсэрнэ. Бэлтгэсэн тонероо хөвөнд шингээж арьсаа цэвэрлсэний дараа зөөлөн арчина. Алимны цуутай тонер нь таны арьсыг цайруулж сэвх, нөсөө толбыг арилгахаас гадна батга, сорви зэргийг арилгана.
- Үс арчилгаанд алимны цууг хэрэглэх : 2аяга усанд 1/4аяга алимны цууг нэмж хутгана. Бэлтгэсэн шингэнээ шүршигч саванд хийж хуйх руугаа цацаж хэрэглэнэ. Та үсээ угаасны дараа цацлагаа хэрэглээрэй. Үсийг гялалзсан өнгөлөг болгохоос гадна таны хуйхны тослогыг тэнцвэржүүлж үсийг бэхжүүлэх болно.
- Таны арьсан дээр батга их гардаг бол Алимны цууг хэрэглээд үзээрэй. Алимны цууг хөвөнд багахан хэмжээтэй дусаагаад батга гарсан хэсгээ зөөлөн дарж арчина. Ингээд арьсаа хатаахад болно.
- Алимны цуугаар хумсаа бэхжүүлээрэй. Таны хумс амархан хугардаг, давхар ургадаг, нимгэрч гэмтсэн бол алимны цууг хэрэглээрэй. Бүлээн усанд алимны цуунаас багахан хийж хумсаа 10-15минд дүрж байлгах. Мөн хумсаа будуулахаас өмнө алимны цуутай усанд 10мин хумсаа дүрж байлгаарай. Энэ таны хумсыг гэмтэхээс хамгаалах төдийгүй хумсыг тань бат бэх болгох үйлчилгээтэй болно.
- Хөл тань өвдөж хавагнаад байдаг бол алимны цууг хэрэглэх : Орой унтахаасаа өмнө алимны цуутай халуун усанд хөлөө дүрсэнээр таны хөлийн ядаргаа тайлагдахаас гадна хөлний эвгүй үнэр, хөлрөлтийг бууруулна. Мөн бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул хөлний эвгүй үнэрийг арилгах, хөлийн арьс хурайших зэргийг эмчилнэ. 2литр усанд 3-4халбага алимны цуу хийж 10-20мин хөлөө дүрж алжаалаа тайлах.
- Алимны цууг цэвэрлгээнд ашиглах : Алимны цуу бол аливаа зүйлд шингэсэн эвгүй үнэр бохирдолыг маш сайн цэвэрлэдэг гэдгийг та мэдэх үү? Хөргөгчинд болон гэрт, албан тасалгаанд, шарах шүүгээ, хувин сав зэрэгт шингэсэн эвгүй үнэрийг маш сайн арилгадаг. Шүршдэг саванд ус хийж усныхаа 1/4хэмжээтэй алимны цууг хийж шүрших. Мөн энэхүү уусмал нь шил толийг гайхалтай гялалзуулж өнгө оруулдаг.
- Муур нохой гэх мэт гэрийн тэжээвэр амьтантай бол алимны уусмалаар хэвтэр , тоглоом зэрэг рүү шүршиж ариутгаж байх. Энэ нь эвгүй үнэрийг дарахаас гадна бөөс хачиг үүсэхээс сэргийлж устгах үүрэгтэй. Уусмал бэлтгэх: шүршдэг саванд ус хийж усныхаа 1/4хэмжээтэй алимны цууг хийж сайтар сэгсэрнэ. Уусмал бэлэн боллоо.
- Хамрын битүүг алимны цуугаар арилгах : Алимны цуу нь өөртөө В1, В2, В3, Свитамин, цууны хүчил, малийн хүчил, сүү, нимбэгний хүчлийг агуулж байдаг тул таны хамар битүүрч, нус гоожих зэрэгт маш сайн нөлөөтэй. Нэг аяга усанд 1халбага цуу хийж уух
Хүргэлтээр авах : www.amtatmall.mn
Холбоо барих: 75333777