Байршил
|
Үлдэгдэл 31 |
Бүтээгдэхүүний нэр : Бактери ZERO-Угаалгын машин цэвэрлэгч нунтаг
Бүтээгдэхүүний онцлог : Бактери ZERO нь биед хортой нян, бактерийг 99,9% устгаж ариутгах, хар хөгц, угаалгын нунтагын үлдэгдэл зэргийг бүрэн арилгана.
Угаалгын машины дотор талыг цэвэрлэж, ариутгах, муу үнэрийг дарна.
*** Энгийн угаалгын машинд хэргэлэх заавар :
Угаалгын машиндаа 40С-с дээш хэмтэй халуун ус дүүргэж хийх
450гр Бактери ZERO нунтаг хийж 5-10минут эргүүлж хайлуулна.
Бактери ZERO нунтаг хийж хайлуулсан усаа 90минут орчим байлгана. Удаан хэргэлсэн бохирдол ихтэй машин бол 120минут хүртэл байлгаж болно.
90минут болсоны дараа угаалгын машины энгийн угаах үйлдэл дээр тохируулан эргүүлж, усаа асгана. Угаалгын машинаа эргүүлэхээс өмнө усны хэмжээ дүүрэн эсэхийг шалгана уу. Багассан байвал ус нэмж болно.
*** Автомат угаалгын машинд хэргэлэх заавар :
Бактери ZERO нунтагаас угаалгын машиндаа 225гр-г хийх
Энгийн угаах тохиргоон дээр тавьж 90минут орчим эргүүлнэ
Хамгийн сүүлд нь зайлах тохиргоон дээр тавьж эргүүлнэ. Хэрвээ удаан хэргэлсэн бохирдол ихтэй угаалгын машин бол энгийн тохиргоон дээр 1-2удаа нэмж эргүүлж болно.
Хадгалах болон анхаарах зүйл : Заасан хэрэглээнээс бусад зүйлд хэрэглэхгүй байх. Хуурай, сэрүүн газар хадгалах. Хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах. Нүдэнд орох тохиолдолд даруй цэвэр усаар угааж нүдний эмчид хандана уу.
Үйлдвэрлэсэн огноо : Савалгаан дээрээс харна уу.